ГХЯ: Туркийн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтөд монгол хүн өртөөгүй

Туркийн зүүн өмнөд хэсэгт, Сиритэй хиллэдэг Газиантеп хотод хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус бүс нутагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт орон нутгийн цагаар 04:17 цагт Газиантеп хотын ойролцоо 17.9 км гүнд болсон юм. Улмаар хэд хэдэн барилга нурж, олон хүн дарагдсан аж.
Тус газар хөдлөлтөд монгол хүн өртсөн эсэхийг ГХЯ-наас тодруулахад "Газар хөдлөлт манай иргэд цөөн тоогоор зорчдог бүс нутагт болсон. Одоогоор монгол хүн газар өртсөн гэх мэдээлэл ирээгүй. Энэ талаар дэлгэрэнгүй тодруулахаар Анкара дахь ЭСЯ үргэлжлүүлэн ажиллаж байна" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ