Д.Ихбаяр: Торгуулийн орлого гээд байгаа зүйл төсөвт орж ирдэггүй юм билээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XVII хуралдаан боллоо. Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр  “Бид журам батлах бус батлах газарт нь санал хүргүүлж байна гэдгийг юун түрүүнд онцолмоор байна. Торгуулийн орлого гээд байгаа зүйл дүүрэг, орон нутаг, нийслэлийн төсөвт орж ирдэггүй. Нэг төгрөг ч шүү.

 

Тэр утгаар нь саналаа бүлэг, ажлын хороодуудын хурлуудад хэлсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар бидний санал тусгагдаад байгаа юм харагдахгүй байна. Тэгэхээр иргэдийн өгсөн саналуудыг тодорхой болгож, төлөөлөгчдийн өгч байгаа саналуудыг зайлшгүй тусгах шаардлагатай байна. Үнэхээрийн түгжрэл бөөгнөрөл үүсч байгаа нөхцөлд шууд ачих шаардлага үүснэ. Тиймээс үүнийгээ бүсчилж, илүү нарийвчлах хэрэгтэй.

 

            Иргэдийг торгож, эрх ашгийг нь хөндөх гээд байгаадаа биш. Хууль дүрэм, журмандаа захирагдаад явах ёстой.Тиймээс торгуулиа төлөөгүй, зөрчлөө арилгаагүй тохиолдолд цахим төрийн үйлчилгээг авдаггүй байх, магадгүй постууд дээр орж гарах зэрэг асуудлуудад анхаарч үзэх нь зүйтэй” гэдэг саналыг хэллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ