Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 04:34 цагт Туркийг зорилоо

35 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өглөөний 04:34 цагт Турк улсыг зорилоо.

ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригад болон Зэвсэгт хүчний жанжин штабын алба хаагчид тус улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн цэгт эрэн хайх, аврах ажиллагаанд оролцоно.

БНТУ-ыг зорьж байгаа Монгол Улсын аврагчдын багт үнэрч хоёр нохой багтжээ. ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 4 настай Марта, 3 настай Балу дуудлагатай ноход нь эрэн хайхад бүрэн сургагдсан байна.

Эрэн хайх, аврах багийнхантай УОК-ын дарга болон Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайд Зафер Атеш нар уулзсан юм.

УОК-ын дарга С.Амарсайхан учирч болзошгүй эрсдэлийг сайтар тооцож, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг захисан бол Элчин сайд Зафер Атеш “Нэг ч гэсэн турк хүний амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө гамшгийн бүс рүү явж байгаа та бүхэнд баярлалаа. Нэг ч хүний амь аврахгүй байсан ч гэсэн хүнд бэрх цагт монголчууд та бүхний гаргасан энэхүү халуун сэтгэлийг Туркийн ард түмэн хэзээд талархан хүндэтгэж, ач санаж явах болно” гэв.

May be an image of airplane

May be an image of 1 person and airplane

May be an image of 1 person

May be an image of 6 people and outdoors

May be an image of 6 people, people standing and outdoors

May be an image of airplane

May be an image of 8 people and people standing

СЭТГЭГДЭЛ БИЧИХ