Боловсруулсан ноолуур экспортлох хугацааг 2024 оны VII сар хүртэл хойшлуулжээ

2023 оноос зөвхөн угааж самнасан ноолуураа экспортод гаргах шийдвэрийг Засгийн газар гаргаад байсан. Тэгвэл ноолуурын үнэ унаж магадгүй гэх шалтгаанаар дээрх шийдвэрийг цуцалж буйг үйлдвэрлэгчид таагүй хүлээн авсан. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны хэлснээр боловсруулсан ноолуур экспортод гаргах хугацааг 2024 оны долоодугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ. 

Угааж, самнасан ноолуураа экспортод гаргаснаар борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, одоо байгаа 2200 ажлын байрыг хадгалж, 4400 ажлын байр шинээр нэмэгдэх боломжтой юм. Монголын ноолуур самнах үйлдвэрүүдийн хүчин чадал 120 хувьд хүрээд байгаа билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ