ЭРЭН ХАЙХ, АВРАХ БАГ 5 ХҮНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖ, 12 ИРГЭНИЙ ЦОГЦСЫГ ГАРГАН ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эрэн хайх, аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 09-ний өдөр нурангиас 5 хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/ цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Ингэснээр Монголын эрэн хайх, аврах баг нийтдээ 8 хүнийг эсэн мэнд нурангиас гаргалаа.

Мөн нурангид дарагдаж амь насаа алдсан 12 хүний /4 нь хүүхэд/ цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

Харин газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн баг хээрийн эмнэлгийн майханаа дэлгэж, тоног төхөөрөмжөө суурилуулан, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ