Дорнод аймагт хонины ЦЭЦЭГ ӨВЧИН гарч, өвчилсөн малыг УСТГАЖ байна

Дорнодын Чулуунхороот, Дашбалбар, Булган, Чойбалсан сумын 10 голомтын 20 малчин өрхийн 395 толгой хонь хонины цэцэг өвнөөр өвчилжээ. Эдгээр малыг малчдын хүсэлтийн дагуу 100% устгаж, тухайн сумдын болон аймгийн Засаг даргын 2023 оны А/44 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон, халдварыг таслан зогсоох урьдчилан сэргийлэх үзлэг тандалтыг хийж байна.
Аймгийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 4 сумын 10 голомтын 20 малчин өрхийн 395 толгой хонь өвчилж, 20 толгой хонь хорогдож, 9 толгой хонь нядалж, 366 толгой хонийг устгалд хамруулаад байна.
Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 81 малчин өрхийн 71,114 толгой хонь хамрагдаж 74,4 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ