Ч.Маралмааг шүүх хурал ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР хойшиллоо

Өнгөрсөн оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөж зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал хоёрдахь удаагаа хойшиллоо.

Өмнөх шүүх хурал буюу 2023 оны нэгдүгээр сарын 23-нд товлогдсон хурлын үеэр яллагдагч Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсанаар шүүх хурлыг хойшлуулж хоёрдугаар сарын 10-ны 11.00 цагт товлоод байсан юм.

Гэвч товлосон өдөр Ч.Маралмаагийн шинэ өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн гэх шалтгаанаар хурлыг дахин хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ