Талийгаач охины ээж: Ах дүү нартайгаа хуйвалдсан зүйл байхгүй

Ховд аймагт 15 настай охин амь насаа алдсан хэрэг гарч олон нийтийг цочирдуулсан билээ. Талийгаач охины ээж охиныг үе тэнгийн хүүхдүүддээ зодуулж нас барсан гэх мэдээллийг өгсөн боловч цагдаагийн байгууллагын шалгалтаар өөр нөхцөл байдал тогтоогдсон юм. Тодруулбал, охиныг түүний нагац эгч нь хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож, түүнийг цагдан хориод байгаа.

 

Тэгвэл эл мэдээллийн талаар Ховд.мн сайтад талийгаач охины ээж байр сууриа илэрхийлжээ.

 

Тэрбээр “Цагдаагийн байгууллага хэргийг түргэн шуурхай шалгаж өгсөн. Шалгалтаар хэргийг манай эгч үйлдсэн гэдэг хариуг өгсөн. Цагдаагийн байгууллагыг түргэн шуурхай шалгаж, мэдээлж байгаад баярлаж байна. Тухайн үед бол сургуулийн ойролцоо дөрвөн хүүхэд намайг цохисон гэдгийг талийгаач охин маань хэлсэн. Сэтгүүлчид би өөрийн мэдэж байгаа зүйлээ л хэлсэн. Өөрийн ах дүүстэйгээ хуйвалдсан юм байхгүй. Эгч маань тэр үед зодсон талаараа юм хэлээгүй. Сэтгэл санаа хүнд байсан учраас талийгаач охиныхоо хэлсэн үгийг л шууд дамжуулсан” гэдэг зүйлийг ярьжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ