Төрсөн эцгийнхээ АМЬ насыг хохироосон этгээдийг СААТУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр “Эрэгтэй хүн цээжин тус газраа хутгалуулсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус хороонд оршин суух 62 настай, эрэгтэй “Э” гэгчийг цээжин тус газарт хүү 40 настай, эрэгтэй “О” гэгч нь хутгалж амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Сэжигтэн О нь талийгаачийн төрсөн хүү гэх бөгөөд хэрэг үйлдэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ