Дорнод аймгийн Баянтүмэн суманд мал бэлчээрлэх боломжгүй болжээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын мал бэлчих боломжгүйгээс хотондоо хашаатай байна. Учир нь тус суманд цагаан зуд нүүрлэж, малчид хүндхэн нөхцөлд өвөлжиж байгааг сумын Засаг дарга хэллээ.

Хэдийгээр өвс, тэжээлийн нөөцөө сайн бүрдүүлсэн ч цагийн байдлаас шалтгаалж нөөцөө шавхжээ. Энэ байдлаараа хаврыг давахад олон хүндрэл үүсэхээр байна, цаашид аймаг, сумдын удирдлага малчин өрхтэйгөө эргэх холбоотой ажиллаж, шаардлагатай туслалцаа, дэмжлэг үзүүлэхийг Шадар сайд С.Амарсайхан анхааруулжээ.

Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын нутаг цагаанаар зудархуу, Баянтүмэн сумын хойд хэсэг, Сэргэлэн сумын өмнө, зүүн хэсгээр цасны зузаан 22 см-ээс дээш хүрч, өвөлжилт хүндэрчээ.

Ажлын хэсгийнхэн бодит байдалтай танилцсаны үндсэн дээр өвөлжилт хүндэрч цас ихээр орсон суманд төрийн үйлчилгээг тасралгүй хүргэх зорилгоор туулах чадвар сайтай автомашин, 220 тн хивэг, тэжээл, долооцыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ