“Сар шинэ 2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 284 цэгт 713 алба хаагч шалгалт хийжээ

Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ 2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод" шөнийн хяналт шалгалтыг 2023 оны хоёрдугаар сарын 10-11-нийг шилжих шөнийн хугацаанд хийжээ. Шалгалтыг нийслэл хотын 9 дүүрэг, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий, Ховд зэрэг 9 аймгийн хэмжээнд зохион байгуулсан байна.

Арга хэмжээний хүрээнд нийт 284 цэгт 713 алба хаагч, 104 албаны тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлтэйгээр хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллажээ.

Шалгалтын дүнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 175 зөрчил, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 100 зөрчил, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 42 хүн, эд зүйлс, гэмт хэргийн шинжтэй 11 үйлдлийг илрүүлжээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ