БГД-ИЙН "Балагтай" төлөөлөгч Б.Батзориг хүн зодож , бэртээжээ

    Баянгол дүүргийн төлөөлөгч дахин хүний биед халдаж, хохирол учруулсан хэрэг гарчээ. Тодруулбал, өдгөө БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын орон тооны бус зөвлөхөөр ажилладаг Б.Батзориг нь  мөн дүүргийнхээ төлөөлөгч С-ийг зодож, гэмтээсэн хэрэг өнгөрсөн аравдугаар сард гарчээ.

    Хэргийн талаар хохирогч С-ээс тодруулахад “Ийм явдал болсон нь үнэн. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан ч өдийг хүртэл надаас тайлбар мэдүүлэг аваагүй байгаа. Гэрчүүдээс ч мөн адил” гэдэг мэдээллийг өгсөн юм.

   Тухайн хэрэг гардаг өдөр С-ийг зодуулж байхыг хэд хэдэн төлөөлөгч харж байсан гэх. Б.Батзориг гэгчийн хувьд С-ийн нүүрэн тус хэсэгт нь өшиглөж, эд хогшил шидэж нэлээн сүрийг бадруулсан талаар эх сурвалж мэдээлэв.

Дашрамд, хүн зодсон гэх Б.Батзориг нь шинэхэн сайд Ж.Ганбаатарын туслахаар ажиллаж байсан бөгөөд ээж нь БЗД-т Прокурор хийдэг аж.

No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ