Ховд аймгийн ЗДТГ "МОБИКОМ"-ын хандивын нөүтбүүкийг 6.600.000 төгрөгөөр засварласан гэв үү?

Хувийн хэвшлийн хандивийн нөүтбүүкүүдийг хувьсгалын, татвар төлөгчидийн мөнгөөр засварласан утгаар хэдэн саяар нь мөнгө шилжүүлсэн тохиолдол ч гарчээ.
Жишээ нь Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас өнгөрсөн сард нэгэн анхаарал татах гүйлгээг Цастхайрхан Өгөөж компани руу шилжүүлсэн байна.
Тус аймгийн Засаг даргын захирамжаар Мобиком компаниас хандивласан нөүтбүүкний засвар гэсэн утгатайгаар 6.600.000 төгрөг дээрх компанид шилжүүлжээ. Нэг үгээр хандиваар ирсэн 30 нөүтбүүкийг нэг ширхэгийг нь 220 мянган төгрөгөөр засварласан гэсэн үг юм.

Бас нэг хачирхалтай нь уг ажлыг гүйцэтгэсэн гэх Цастхайрханы өгөөж компани нь барилгын материалын худалдаа, хүнсний худалдаа, авто тээврийн хэрэгслийн засвар, угаалгын үйлчилгээ, амралт, чөлөөт цагийг өнгөрүүлэх тоглоомын үйл ажиллагаа явуулдаг байх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ