Хөдөө аж ахуйн биржийн 10 жилийн түүхийг бүтээлцсэн ахмадуудаа хүлээн авлаа

VII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жил, Монголын уламжлалт цагаан сарын баярыг угтаж Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн нэгэн үеийн түүхийг бичилцсэн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын үеэр ХААБ ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Нарандэлгэр компаний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулж өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын ололт амжилт, дурсгалт мөчүүдээ хуваалцсан нандин мөч байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ