Зочид буудлын өрөөнд 32 настай ЭМЭГТЭЙН амийг хохироогоод ЗУГТСАН этгээдийг БАРИВЧИЛСАН

Энэ сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах зочид буудлаар үйлчлүүлж байсан 32 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан.

 ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр "Энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах зочид буудлын өрөөнд нас барсан хүн байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Шалгалтын ажиллагааг явуулахад 27 настай Н гэгч нь 32 настай С гэгчийг архидан согтуурсан үедээ хоолойг нь боож амийг нь хөнөгөөд хэргийн газраас зугтсан байсан. Гэмт этгээдийг шуурхай илрүүлэн дайчлан баривчлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ