Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 130 зөрчил илэрчээ

Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ-2023” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү жолоод" хяналт шалгалтыг энэ сарын 17-18-ныг шилжих шөнө зохион байгуулсан байна. 

Тодруулбал, нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг болон Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл зэрэг 12 аймгийн хэмжээнд хяналт шалгалт хийжээ.

Энэ хүрээнд 479 цэгт, 885 алба хаагч, 180 албаны тусгай зориулалтын автомашинтайгаар хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан байна. 

Шалгалтын явцад,

  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 130 зөрчил
  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 61 зөрчил
  • Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 32 хүн, эд зүйлс
  • Гэмт хэргийн шинжтэй 10 үйлдлийг илрүүлсэн талаар мэдээлэв.

Тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо

  • “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх
  • Биеэ авч явах чадваргүй үедээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохгүй байх
  • Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөх
  • Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байхыг тус тус Цагдаагийн Ерөнхий Газраас анхаарууллаа.
зураг
 
Эх сурвалж: НЭМҮТ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ