Чингис хаан музей өнөөдөр амрахгүй

Чингис хаан музей ажлын цагийн хуваарийн дагуу долоо хоногийн Мягмар гарагт амардаг.
Тэгвэл "Өнөөдөр амрахгүй, ажиллаж байна. Битүүний ажлын өдрийг Мягмар гарагт шилжүүлсэн" хэмээн тус музейгээс мэдээллээ.
Музей 17:00 цаг хүртэл ажиллах бөгөөд тасалбарын касс 16:00 цагт хаадаг байна.
Үнэ тарифын хувьд 16 хүртэлх насны хүүхдэд үнэгүй үйлчлэх бол 17-18 насныхан ₮15,000, том хүн ₮30,000, оюутан, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн ₮15,000, гадаадын иргэн 15,000-30,000 төгрөгөөр үзнэ. Чингис хаан үндэсний музейг үзэх хугацаа 3-4 цагийн турш үргэлжилдэг байна.
Төрийн ордны баруун талд, Байгалийн түүхийн музейн буурин дээр баригдсан уг музей 2022 оны аравдугаар сард ашиглалтад ороод буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ