Машин хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүллээ

Автомашин бүлэглэн хулгайлдаг бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна. 

Тодруулбал, нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс "Тоёота приус-11", "Хонда фит" маркийн гурван автомашин хулгайлагдсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Уг мэдээллийг шалгахад Г, Г, Э, М, А гэх таван бүлэг этгээд үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд одоогийн байдлаар нийт гурван тээврийн хэрэгслийг хулгайлж зугтсаныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжиж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ