Алтан-Овоо, Шилийн богдын чиглэл дэх замын хяналт, шалгалт үргэлжилнэ

Сар шинийн баярын үеэр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан-Овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгдэж 5000 гаруй тээврийн хэрэгсэл, 20-30 мянга орчим иргэд очиж, энэ хэрээр замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, хэргүүд гардаг байна.

Энэ оны Сар шинийн баярын өдрүүдэд төрийн тахилгат Алтан-Овоо, Шилийн богд хайрханыг 3000 гаруй тээврийн хэрэгсэл, 15000 орчим иргэд зорин очсон байна. Тиймээс тус аймгийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван аюулгүй зорчих, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчдыг цагийн менежментийн дагуу 6 цэгт хяналтын пост гарган ажиллажээ. Энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 зөрчил бүртгэгдсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ