Дорнод-Манжуур хотын чиглэлд зорчигч тээврийн автобус явж эхэллээ

Дорнод аймгийн Хэрлэн сум-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээ 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэлээ. Тус чиглэлд Монголын талаас Тал нутгийн хэрлэн ХХК, Хятадын талаас Хун Ен групп тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.
Автобусаар зорчиход тавигдах шаардлага:
- Хилээр нэвтэрч буй иргэд (жолоочийн оролцуулан) 48 цагийн дотор хийлгэсэн ПСР шинжилгээг үндэслэн аливаа ЭСЯ-ны Эрүүл мэндийн хуудас шаардахгүй нэвтэрнэ.
- Хилээр нэвтэрч буй иргэдэд ПСР шинжилгээ хийхгүй. Эрүүл мэндийн мэдүүлгийн мэдээлэлтэй 48 цагий ПСР шинжилгээний сөрөг хариутай, гаалийн хорио цээрийн зөрчилгүй иргэдийг саадгүй нэвтрүүлнэ.
- Замын турш халдвар хамгааллын дэглэмийг сахин явна.
Том хүн 78.000₮, хүүхэд 39.000₮-өөр зорчих юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ