“Чингис хаан” музейн тасалбар дуусчээ

"Чингис хаан" үндэсний музейгээс гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд зөвхөн ticket.mn-ий үнэгүй тасалбараар иргэдэд үйлчлэхийг анхааруулсан. Тэгвэл амралтын өдрүүдэд ачаалал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор www.ticket.mn-ий өнөөдрийн захиалга дууссан байна. Музейг үнэгүй үзэх өдөр өнөөдрөөс дуусгавар болж байгаа юм. Музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 4-ний өдөр Чингис хаан Үндэсний музейгээр нийт 3957 иргэн үйлчлүүлснээс 1573 буюу 40 хувь нь хүүхэд байжээ. Мөн тус өдөр музейгээс явуулдаг боловсролын хөтөлбөрүүдэд нийт 86 хүүхэд хамрагдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ