У.Хүрэлсүх: Бүсгүй хүн энэ хорвоод ойлгогдох гэж бус, хайрлагдах гэж төрсөн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, хүн энэ хорвоод ойлгогдох гэж бус, хайрлагдах гэж төрсөн бүсгүй заяаг эрчүүд бид өдөр бүр баярлуулж, инээлгэн аз жаргалтай амьдруулахын төлөө хичээн зүтгэх ёстой гэдгийг энэ баярын өдөр хэлэх учиртай гэв.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж буй уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар “Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд “Эхийн алдар” буюу Алдарт эхийн одонтой 310 гаруй мянган эх байгааг "Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ