"Оюу Толгой"-н Гүний уурхайн олборлолт өнөөдөр эхэлнэ

“Оюу толгой”-н ордыг 100 орчим жил ашиглах нөөцтэй гэдэг. Гүний уурхай ашиглалтад орсноор нэгэн зууны хугацаанд Монгол Улс, монголчууд үр өгөөжийг нь хүртэх боломжтой.
Оюутолгойн ордын гурван гол хүдрийн биетийн нэг нь 1100-1300 метрийн гүнд бий. Энэ нь ордын нийт нөөцийн 80 хувийг дангаараа бүрдүүлдэг. Иймд далд уурхай барьж, олборлож эхэлж байгаа нь энэ.
Далд уурхайд олборлох хүдрийн биетийн урт нь Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх газартай тэнцэнэ. Ил уурхайтай харьцуулахад далд уурхай дахь хүдрийн биет дэх зэс, алтны агуулга 1.66 хувь буюу дөрөв дахин их гэгддэг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ