Сүргээсээ төөрсөн хар сүүлтийн бодьгалыг сүрэгт нь нийлүүлэв

Сүргээсээ төөрсөн хар сүүлт зээрийн 2 настай бодьгалыг сүрэгт нь нийлүүлжээ.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын ойролцоох "Талст дөл ХХК”-ийн жонш боловсруулах үйлдвэрийн хашаанд нэг тооны хар сүүлт зээр байна гэх мэдээгийг 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр сумын иргэн Н.Ням-очирын өгчээ. Энэ дагуу тус газарт очиж 2 хоног тандалт ажиглалт хийж тус баяжуулах үйлдвэрээс урсан гарч буй бохир уснаас ундаалж байсан Монголын улаан номонд орсон нэн ховор  хар сүүлт зээрийн 2 настай бодьгал байсныг өнөөдөр Тусгай хэрэгцээт газрын албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран тороор барьж тээвэрлэн Их нартын БНГ-ын хар сүүлт зээр нутагладаг хэсэгт аваачиж амжилттай суллаж тавьсан байна.

Энэ ажлын хийж гүйцэтгэснээр тус зэрлэг амьтан тус бохир уснаас хордох, гэрийн нохойд бариулах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлсэн болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ