АТГ-аас Д.Бат-Эрдэнэ нарын 3 гишүүний БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХЭЭР прокурорт хандлаа

Өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааг үндэслээд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүний УИХ-ын гишүүнийг мөрдөн шалгах ажиллагаанд их хурлын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэж бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа.
Ж.Мөнхбат гишүүний хувьд эрүү үүсгэж, яллагдагчаар татагдсан. 2022 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөөгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өөрөө гаргасан байгаа учраас бүрэн эрхийг түдгэлүүлэх асуудлыг оруулаагүй, УИХ-аар өөрийнх нь гаргасан хүсэлтээр шийдэгдэх байх гэж харж байгаа" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ