Сексийг Азийн нууц, Европын задгай, Африкийн бүдүүлэг хэмээдэг

Сексийн ийм гурван хувилбар байдгийг АУИС-ийн багш, сексопатологич агсан доктор Д.Болдцэрэн наяад онд оюутнууддаа заадаг байжээ.

Тэрбээр боловсролтой, соёлтой хүн бүр мэдэж байх ёстой гэснийг уншигчдадаа хүргэхээр бичсэн гэдгээ юуны өмнө дуулгая. Энэ нь секс урлаг болохыг давхар өгүүлсэн хэрэг л дээ. Одоо тус тусад нь сонирхуулахыг оролдъё. Азийнхан дотогшоо ард түмэн. Тиймээс энэхүү эрхэм нандин зүйлдээ тун ариун нандинаар ханддаг нь мэдээж.

Тэр дундаа монголчууд. Ямар сайндаа л янз бүрээр нэрлэх вэ. Тийм уран тансаг нэр дэлхийн аль ч оронд бараг үгүй байх. Ганц хоёрыг нь иш татъя. “Үүлэн борооны явдал”, “загас наадуулах”, “энгэр зөрөх”, “салхин сарны хэрэг” гээд л үргэлжилнэ шүү дээ. Ер нь шүлгийн нэлээд яруу сайхан мөрүүд байгаа биз. Дээр нь Хятадын “дао янаглал” ороод ирнэ.

Бие махбодийнхоос гадна сэтгэхүйн тал руу нь түлхүү хөгжүүлжээ. Сэтгэлээр хурьцахуй гэсэн ч болох мэт. Энэтхэгчүүд Азийг бараг манлайлдаг гэхэд хилсдэхгүй. Хүн төрөлхтний түүхэнд сексийн сурах бичгийн анхдагчийн патентыг баттай эзэмших нь гарцаагүй.

Азийн сексийг ерөнхийд нь “нууц” хэмээн тодотгодог нь дээр өгүүлсэнд оршино. Одоо европ сексийг авч үзье. Хөөрүү цустай европчууд үнэхээр задгай л даа. Аяга кофе хамт ууж танилцаад л хөнжилд шургадаг улс бол тэд. Нэр алдраа ч бүтэн солилцоогүй байж “авалцана” даа.

Европынхон урлаг гэхээсээ илүү садар самуун тал руу нь хөгжүүлсэн гэгддэг. Порнографи, группэн секс, садизм энэ тэр чинь европчуудын үлдээсэн “гавьяа” ч гэлцдэг.

Үнэн л дээ. Сексийн дээрх хувилбаруудыг амьдралд хэрэгжүүлэхээс гадна уран бүтээлд үлдээсэн нь элбэг. Одоо ч дэлхийг бүрхжээ.

Хамгийн хаалттай орон болох БНАСАУ-д хүртэл орчихоод байна бус уу. Социализмын хатуу хана, хэрэм байхад Монголд аль хэдийнэ ороод ирчихсэн байсан даа. Баруун Европын их, дээд сургуульд сурдаг оюутнууд, зарим дипломат ажилтны гараар дамжин орж ирдэг байсан гэнэ билээ.

Африкийн сексийг чухам яагаад бүдүүлэг гэсний учрыг багшаасаа бид асуулгүй өнгөрчээ. Бодвол дээрх хоёр төрөлд хамрагддаггүй, арай адгууслаг болохоор нь тэгсэн юм болов уу. Тариалангийн талбайдаа ажиллаж байхдаа хүүхдүүдийнхээ дэргэд хийцгээж байдаг юм биш үү. Европоос эхтэй сексийн хувьсгал гээч нь ертөнцийг хэрээд, Азийг эзлээд, Африкт шилжжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ