Тавдугаар сард ХААНА, ЮУ үзэх вэ?

Уншигч та бүхэнд тавдугаар сард болох үзвэр, үйлчилгээний хуваарийг танилцуулж байна. 


1. Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжиг

Тайлбар: Оросын алдарт зохиолч Л.Н.Толстой "Анна Каренина" романыг 1873-1877 онд бичиж, 1878 онд бүрэн эхээр нь анх хэвлүүлсэн бөгөөд утга зохиол шүүмжлэгчид энэхүү зохиолыг бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлсэн билээ. "Анна Каренина" зохиолыг дэлхийн олон оронд орчуулж, сая сая уншигчдын хүртээл болсон төдийгүй жүжиг, кино болон урлагийн бусад хэлбэрээр олон дахин бүтээгдэж нэр алдрын оргилд хүрсэн сонгодог бүтээл юм. Уг зохиолд гол баатар Анна болон түүний бэр эгч Долли, Доллигийн дүү Кити хэмээх гурван эмэгтэйн хайр дурлал, сонголт, хувь тавилангийн тухай өгүүлнэ.

Хэзээ: 2024.05.01-10

Хаана: Улсын Драмын Эрдмийн Театр

Тасалбар: 30.000-120.000 төгрөг


2. "ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ" физикл драм

Тайлбар: Эрэлхэг зоригт Д'Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө онц сонирхолтой байх болно. Жүжгийн үйл явдал 17-р зуунд өрнөх бөгөөд гол дүр болох Д'Артаньян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн залуу Франц улсын цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван шадар цэрэгтэй танилцсанаар жүжиг эхэлнэ.

Тэд хаан, хатан, хамба 3-ын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд олон сорилтуудтай нүүр тулах хэдийч НӨХӨРЛӨЛийн үнэ цэнэ , үнэнч шударга зангаар тэр бүгдийг даван туулж сэтгэл татам адал явдлаар аялуулах болно.

Хэзээ: Тавдугаар сарын 3,4,5-ны өдрүүдэд

Хаана: РЦНК

Тасалбар: 30.000-80.000 төгрөг


3. Дуучин Г.Эрдэнэтунгалаг Монгол орон даяар аялан тоглолтын хаалт

Тайлбар: Дуучин Г.Эрдэнэтунгалаг Монгол орон даяар аялан тоглолтын хаалт Монгол бөхийн өргөөнд 2024 оны 05 сарын 09-ний өдөр 19:00 цагаас болно. Тоглолтонд МУГЖ Б.Нармандах, О.Ганболд, Б.Лхагважарга, Ц.Өлзийсайхан, хөтлөгч О.Ууганбаяр нар оролцоно. 

Хэзээ: 2024.05.09 19:00 цагт

Хаана: Монгол бөхийн өргөө

Тасалбар:30.000, 40.000 төгрөг


4.. Ж.Верди "Аида" дуурь

Тайлбар: Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил "Аида" дуурийг Ж.Верди 1871 онд Египетийн хааны хүсэлтээр шинэхэн дуурийн театрын нээлтэд зориулан бичжээ. Верди францын Египет судлаач Огюст Мариеттад хандан түүхэн эх бичүүлж авсан бөгөөд Мариеттийн хэлснээр үйл явдлыг Фараоны үеийн бодит явдлаас сэдэвлэсэн гэх боловч он цагийг тодорхой хэлээгүй байдаг. Фараоны хаанчлал МЭӨ 5004 оноос МЭ 381 он хүртэл үргэлжилсэн байх тул үе үеийн үзэгчид цагийг эзэлсэн фараонууд, тэдний их эзэнт гүрний тухай том төсөөллийг энэ дууриас авдаг билээ.

Хэзээ: 2024.05.11 17:00 цагт

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Тасалбар: 30.000-60.000 төгрөг


5. Хоймор Хийморь тоглолт

Тайлбар: Дуучин МУСТА Я.Гэрэлчулууны дуулсан хит дуунууд дуулагдах ба түүний зохиосон дуунуудыг энэ цагийн шилдэг уран бүтээлчид эгшиглүүлэнэ.

Хэзээ: 2024.05.18 19:00 цагт

Хаана: Ulaanbaatar Palace

Тасалбар: 30,000, 40.000 төгрөг


6. Б.Дамдинсүрэн “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” дуурь

Тайлбар:  Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурь тайзнаа анх амилаад 87 жил болж байна. Тус дуурийг анх 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан, манай алтан үеийн уран бүтээлчид тайзнаа тавьж байсан түүхтэй. Гурван бүлэг, таван үзэгдэлт энэхүү дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөх ба бүх үйл явдлыг хөдөө талын гурван толгодын дунд эргэлдүүлэн тольдох болно.

Хэзээ: 2024.05.25 17:00 цагт

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Тасалбар: 30.000-60.000 төгрөг


7. "БАЯРЛАЛАА" хаалтын тоглолт

Тайлбар: МУСТА Дуучин Г. Даваадалай МУСТА Ятгачин, Дуучин Ө. Бохьшарга нарын "БАЯРЛАЛАА" хаалтын тоглолт 2024.05.29нд 19:00цагаас Улаанбаатар Палас-н концертын их танхимд тоглогдоно.

Хэзээ: 2024.05.29 19:00

Хаана: Ulaanbaatar Palace

Тасалбар: 30.000 төгрөг

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ