Даалуугаар урласан хамгийн өндөр цамхаг

Английн Бристоль хотын барилгын инженер Том Холмс ясан даалуугаар өндөр цамхаг барьж дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоожээ.
Британи эр өөрийн мэргэжил нэгт нөхөр Роланд Тримын хамтаар бүтэн жил нарийн төлөвлөсний эцэст оргил нь 5.275 метрт сүндэрлэх цамхгийг босгосон аж.
Энэ өндөр барилгыг барихын тулд түүнд 7.5 цаг шаардагдсан бөгөөд нийтдээ 2688 даалуу зарцуулагдав. Ийнхүү тэдний сүндэрлүүлсэн цамхаг өмнөх амжилтаас бараг 20 сантиметрээр давжээ.
Тэдний тогтоосон амжилтыг Гиннесийн амжилтын номын мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрч баталгаажуулжээ. Тэд удахгүй зургаан метр өндөр цамхаг босгож өөрсдийн тогтоосон дээд амжилтыг эвдэнэ гэж мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ