Шанзтай, хуймагтай шарсан тахиа

Арьс нь гэмтээгүй бүтэн тахиаг нимбэгний хүчилтэй /нэг литр усанд хоёр гр хүчил, эсвэл нэг зүсэм нимбэг/ хүйтэн усанд нэг цаг байлгасны дараа дөрвөн мөчнөөс бусад хэсгийн махыг ястай нь шулж авна. Ингэхдээ арьсыг гэмтээж, цоолохгүй байх нь чухал.
Шулж авсан махыг машиндаад, давс, перецээр амтална. Мөөг, сонгино, лууван, яншуй, шош, бууцай, вандуй, бяслаг, будаа, гоймон зэрэг төрөл бүрийн ногоо болон хүнсний бүтээгдэхүүнээр хуймагт ороох хачрыг бэлтгэж болно.
Хуймагт ороосон шанзаа уртааш нь хийгээд, төгсгөл хэсгийг битүүлэн оёно. Шарах явцад аливаа мах бага зэрэг тэлдэг учраас шанзтай хуймгийг хэтэрхий олноор нь чихэж болохгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ