II дайнд амь үрэгдсэн эцгийнхээ захидлыг хүлээн авчээ

АНУ-ын Невада муж улсын оршин суугч 69 настай эмэгтэй Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн эцгээс нь бараг 70 жилийн өмнө түүнд илгээсэн захидлыг саяхан хүлээн авчээ. Ассошиэйтед пресс агентлаг ингэж мэдээлсэн байна. Дейтон гэдэг жижиг хотод болсон ёслолын үеэр Пегги Эддингтон-Смитэд дугтуйтай захидлыг гардуулжээ. Түүнд эцэг Жон Эддинстоны хоёр медаль - Хүрэл таван хошуу болон Улаан зүрх медалийг бас гардуулсан байна.

Түүнд захидлыг Миссури мужулсын Донна Грегори гэдэг эмэгтэй гардуулж өгчээ. Захидал Жон Эддинстоны бусад захидал болон эд зүйлийн хамт хайрцагт байжээ. Грегори Сент-Луси хотод хуучин нөхрийнхөө өвөө, эмээгийн гэрт цэвэрлэгээ хийж байхдаа 14 жилийн өмнө захидлыг олсон байна. Харин эдгээр эд өлгийн зүйл энд яаж ирсэн нь тодорхойгүй байгаа ажээ.

Жон Эддингтон охинтой болсныгоо мэдмэгцээ 1944 онд энэ захидлыг илгээжээ. Тэр Итали руу явахаасаа өмнөхөн Техас муж улсын цэргийн баазаас захидлыг илгээсэн байна. Тэгээд Италид очоод удалгүй амь үрэгджээ.

Пегги охиндоо хайртай, үргэлж түүний тухай бодож байдаг тухай бичсэн байна. Энэ хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй болох ээжийнхээ үгэнд үргэлж орж байхыг хүсчээ. Ээж нь дахин хүнтэй суулгүйгээр, 1997 онд насан өөд болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ