Освенцимийн харгалзагч байсан этгээдийг Германд баривчилжээ

Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Освенцимийн бөөнөөр хорих газарт харгалзагчаар ажиллаж байсан байж болох 93 настай эрэгтэйг Германы өмнөд нутагт саатуулжээ.

Ханс ЛипшисийгАален хотоос баривчилсны дараа тэр хоригдлуудын амь насыг бүрэлгэж байсан хэрэгт холбогдолтойг үнэмшилтэй нотлох баримт байна гэсэн дүгнэлт хийжээ.

Липсис Польшид цөөнөөр хорих газрын дэвсгэрт СС-ийн ангид алба хааж байснаа үгүйсгэхгүй байгаа ч, тогооч байсан хэмээн хэлдэг байна. Дөрөвдүгээр сард Симон Визенталийн төв түүнийг хамгийн их эрэн сурвалжилж буй нацистын гэмт хэрэгтнүүдийн жагсаалтын дөрөвт бичжээ. Тэр 1941 оны намраас 1945 онд бөөнөөр хорих газрын хоригдлууд, голдуу еврей нарныг олноор нь алж хорооход оролцож байсан гэж тус байгууллага Липшисийг буруутгаж байгаа ажээ. Липшисодоо эсэн мэнд байгаа бөөнөөр хорих газрын хуучин 50 харгалзагчийн хэрэгтэй холбогдуулан Германы эрх баригчдын явуулж эхлэсэн мөрдөн шалгах ажлын явцад саатуулагдсан анхны хүн болжээ.

Гэрт нь нэгжлэг хийж, ингэсний дараа түүнийг шүүхэд хүргэж, хорионд үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Освенцим нь нацистын томоохон бөөнөөр хорихгазар байсан бөгөөд энд 1,1 сая гаруй хүн, гол еврейчүүд амь үрэгдсэн юм.

Литвын уугуул Липшис дайны сүүлчээр Дорнод фронтод фашистын Германы талд 1941 оны намраас 1945 онд байлдаж, “нутгийн герман” гэсэн статустай байсныг германы нэг сонинд түрүүнд нь бичжээ. 1956 онд тэр Чикагод очиж, тэнд 1983 он хүртэл сууж байгаад, нацистын талд ажиллаж байсан баримтаа нуун дарагдуулсан хэргээр тэндээс хөөнгаргасан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ