Мадонна залуу амрагаа хувцастай нь хөөж явуулав

Бүжигчин залуу Тимор Стеффенс алдартай амрагийнхаа өвөрт бүлээцэж амжаагүй байтал дуучин Мадонна түүнийг дэргэдээ дэндүү удаан байлгасан гэж үзээд хувцастай нь хөөж явуулжээ. Тэд хамтдаа Европоор аялж, амарч байх үеэр энэ явдал болсон байна. Мань залуу яагаад түүнд ядаргаатай санагдсан нь тодорхойгүй хэвээр үлдэв.
Тэд энэ оны нэгдүгээр сард анх олны өмнө хамтдаа гарсан юм. Энэ сарын эхээр Мадонна хүүхдүүдээ дагуулаад, амрагаа хөтөлчихсөн Францын өмнөд эрэгт амарч байсан бол 11-ний өдөр өөрийн хүү Роккогийн төрсөн өдөр Тимороос хувцсаа аваад явж үзэхийг эелдгээр гуйсан байна. Мань залуу ч үгэнд нь ороод явж өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ