Охиноо тураах гэж цагаан хорхойгоор тэжээжээ
Америкийн Флорид мужийн Марик Кабрал-Осориогийн эмнэлэгт том, цүдийсэн гэдэстэй охин хүргэгдэн иржээ. Гэвч шинжилгээ хийхэд охин жирэмсэн биш байлаа.
Сувилагч “Түүний гэдсэнд асар том юм байсан, эмч нар нэмэлт шинжилгээ хийх гэж байтал асуудал аяндаа шийдэгдлээ” гэж “The Huffington Post” сонинд ярьжээ.
Охин эмнэлэгт ирээд удалгүй "Гэдэс өвдөөд байна" гээд жорлонд оров. Хэдэн минутын дараа маш аймшигтай хашгирч орилох дуунаар эмч, сувилагчгүй жорлон руу гүйж очлоо. Гэтэл жорлонгийн суултуур дүүрэн цагаан хорхой язганаж байх аж.
Марика сувилагч “Суултуур дүүрэн туузан хорхой байсан. Маш аймаар. Маш урт солитерууд татвалзан хөдөлж, суултуураас мөлхөж гарахаар оролдож байлаа. Би эмнэлэгт олон юм үзсэн, гэхдээ энэ арай дэндүү. Би одоо ч юм идэж чадахгүй байна” гэж ярив.
Эмч нар охинд шинжилгээ хийж байхдаа яагаад ийм их хэмжээний цагаан хорхой түүний биед байгааг тодруулахыг хичээлээ. Гэтэл охины ээжийн царай цонхийсноо “Би үүнийг хийсэн. Охиноо гоолиг, туранхай болгох гэж тэр. Тэр жүжигт тоглох ёстой байлаа” гэж хэллээ.
Эмч, сувилагч нар чихэндээ итгэсэнгүй, дахин дахин лавлан асуухад “Би охиндоо туузан хорхойны өндөгтэй эм уулгасан” гэж ээж нь батлан хэлжээ.
Туранхай харагдуулахын тулд хүүхдийнхээ эрүүл мэндийг золиосолсон энэ солиотой эмэгтэйг хараад эмч нар хэлэх ч үггүй, шоконд орсон байна.


www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ