Йог эхний өдрөөс гайхамшгийг мэдрүүлдэг

Эрүүл мэнд, оюун санааны гүн хямралд орсон монголчууд сүүлийн үед бясалгал, йогийг нэлээд сонирхон хичээллэх болсон. Бясалгал, йог гэдгийг нэг зүйлийн хоёр нэршил мэтээр хүмүүс ойлгодог. Тэгвэл энэ талаар “Асури пауэр йог” төвийн багш Ө.Энхболортой хийсэн сонирхолтой яриаг та бүхэндээ хүргэж байна.

- Юун түрүүнд та йог гэдэг үгийн тайлбар болон йогийг ойлгомжтой товч байдлаар тайлбарлаж өгнө үү?

- Йог гэдэг нь санскрит хэлний нэгдэл, холбоо гэсэн утгатай үг л дээ. Хүний биед хураалттай байгаа тэр хүчийг сэргээж, сансрын эрчимтэй холбоно гэж ойлгож болно. Товчхондоо энергиэ нөхнө гэсэн үг.

- Бясалгал, йог хоёр ямар ялгаатай вэ? Йогоор хичээллэнэ гэхээр бясалгал хийх юм уу, эсвэл бүжиглэх ч юм уу, дасгал хийдэг юм болов уу?

- Бясалгал бол зөвхөн оюун санааны дасгал гэж болно. Бүжиг, дасгал бол зөвхөн биеийн хөдөлгөөн л оролцдог. Харин йог бол энэ бүгдийн цогц юм. Тэгэхээр биеийн болон оюун санааны дасгал хоёрын төгс хослол юм л даа. Йог нь ямар ч дарамт, өвчингүйгээр биеийн хөшингө зөөлөрч, дотоод хүчийг аяндаа ундруулан сэргээж өгдөг шидтэй.

- Танай төвд эрчимт тураах анги хичээллэдэг гэсэн. Хэр үр дүнтэй вэ?

- Бид 10 хоногийн эрчимт тураах ангийг байнга хичээллүүлдэг. Хүмүүс турахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Эм бэлдмэл, цацлага, цахилгаан аппарат зэргийг нэлээд хэрэглэж байна. Гэвч энэ нь төдийлөн үр дүнгээ удаан хугацаанд барьж чаддаггүй. Харин йогоор хичээллэн турах үед ямар ч дээрх төрлийн бэлдмэлийг санал болгохгүйн дээр та дасгалаа хийж эхэлсэн эхний өдрөөс таны биед хуримтлагдан бугшиж байсан илүүдэл ялгадасууд гадагшлах болно. Энэ бол эхний үр дүн. Тэгэхээр цаашид ямар болох нь тодорхой биз дээ.

- Йог нь олон төрөл байдаг гэж сонсож байсан. Улс улсад ялгаатай байдаг хэрэг үү?

- Орон бүрийн онцлог шингэсэн байж болно. Гэхдээ төрөл гэдгийг нь ойлгомжтойгоор тайлбарлахад, бүжигт поп, хип хоп, ардын, сонгодог гэх мэт төрөл байдаг даа. Тиймэрхүү байдлаар төрөлжүүлсэн гэсэн үг. Түүнээс биш энэ дасгал нь тэр орных гэсэн юм байхгүй.

- Нас, хүйсийн хувьд ямар нэг хязгаар заадаг болов уу?

- Нас, хүйс огт хамаагүй. Харин ч ахмад настангууд болон жирэмсэн эхчүүдэд маш эерэг үр нөлөө үзүүлж чаддаг. Жишээ нь, даралт тэнцвэржинэ, хуян хөөрөхгүй, хөдөлгөөний дутагдлаас ангижрана. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд их стрессдэж бухимддаг, нуруугаар чилж өвддөг гэх мэт зовиуртай болдог шүү дээ. Йог энэ бүгдийг анагаах чадвартай. Үүнийг баталгаатай хэлж чадна.

-Тэгвэл танай төвийн бусдаас ялгарах онцлог юу вэ?

- Бид эрчимт тураах 10 хоногийн, энгийн нэг сарын ангиудыг хичээллүүлдэг. Ингэхдээ йогийн дасгал хичээлийг фитнесс дасгалтай хослуулан системчилсэн байдлаар ордог нь манай давуу тал юм. Бас цэвэр орчинд цөөн тооны хүн хичээллүүлдэг учир багш шавьтайгаа илүү ойр, тулж ажиллах боломжтой байдаг.

-Ажлынхаа хажуугаар явахыг хүссэн хүн цагаа сонгож явах боломжтой юу?

- Бид аль болох боломжтой цагуудыг сонгон өдөр бүр хичээлээ явуулдаг. Өглөөний анги нь 07.30, 11.00, үдээс хойш 15.00, 19.30 цагт тус бүр нэг цагаар хичээллэдэг учир хүмүүс өөрсдөө боломжтой цагаа сонгон хичээллэж болно.

-Танайд хандахыг хүссэн хүн яаж холбогдох вэ? Мөн хаяг байршлынхаа талаар мэдээлэл өгөөч.

- Мэдээлэл авахыг хүсвэл 91055567 дугаараар холбогдож болно. Мөн фэйсбүүк пэйжээр дэлгэрэнгүй мэдээллийг авах бол ASURI POWER YOGA хуудсанд хандаарай. Манай хаяг Ub palace-ын чанх баруун ард 53-р байр 7 тоотод байрлаж байна.

- Иргэдэд йогийн талаар тодорхой ойлголт өгсөн танд баярлалаа.

/10 хоногийн үр дүн. Гэдсээрээ 5 см,гараараа 2,5 см багассан. 5 кг турж, нийт массаараа багасч, арьс чангарч, хуянгүй болж, мөр тэгширч, гуя, шилбэ нарийссан. Нүүр цайж, жижиг нөсөө толбо арилсан/

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ