Цэргийн ёсолгооны тухай сонирхолтой баримтууд

Цэргийн мэндчилгээ бол янз бүрийн улсын цэргийн албан хаагчид юмуу анги салбарын ёслогоо бөгөөд янз бүрийн оронд ялгаатай байдаг.
Оросын зэвсэгт хүчинд дэлхийн бусад хэд хэдэн орноос ялгаатай нь толгой нүцгэн үед цэргийн мэндчилгээ үзүүлэхдээ, ёслохгүй, харин мэндийг нь мэдэж байгаа хүнийхээ зүг толгойгоо эргүүлэн жагсаалын байрлалд зогсдог.
Жишээ нь, яагаад солгой гараар биш, харин баруун гараар ёслодог вэ? Бүх зүйл энгийн бөгөөд буу, зэвсгийг үргэлж баруун гараараа барьдаг, харин ямар ч зэвсэггүй баруун гар нь энхийн бодол санааг илэрхийлдэг.
Орчин үеийн цэргийн мэндчилгээний уламжлал нь Их Британиас эхтэй юм. Дэлхийн олон оронд бага тушаалын цэргийнхэн британийн армийнх шиг малгайгаа авч, дээд тушаалын дарга нартайгаа мэндчилдэг байж, гэвч XVIII-XIX зуунд цэргүүдийн малгай нь том байсан учир, малгайныхаа саравчинд хуруугаа хүргэх маягаар ёслодог болжээ.
Ийм шинэлэг зүйл тодорхой эсэргүүцэлтэй тулгарч байсан ч, яалт ч үгүй хэвшиж тогтсоныг одоо бид харж байгаа.
ХIX зууны дунд үе гэхэд Их Британид цэргийн ёслогоонд шинэ өөрчлөлт орж, тодруулвалмалгайн (яг нарийн хэлвэл баруун хөмсөгний) хажуу өөд гарыг өргөн, алгыг урагш харуулан ёслодог болжээ.Энэ уламжлал өнөөдөр ч хэвээр байгаа юм.
АНУ-д нарнаас нүдээ халхалж байгаа юм шигээр гараа жаахан урагшлуулж, алгаа доош харуулан ёслодог.
Дарвуулт хөлөг онгоц хэрэглэж байсан үед усан цэргүүд ус нэвтрүүлэхгүйн тулд хөлөг онгоцны модон эд ангиудын завсрыг бөглөхдөө давирхай хэрэглэдэг байсан байна.
Ингэхдээ цагаан бээлий өмсдөг байсан бөгөөд учир нь давирхай наалдсан алгаа харуулах нь эвгүй байсан хэрэг, тиймээс флотод ёслох үед гарын алгыг доош нь харуулан цагаан бээлийтэй ёслодог байжээ. Францын цэргийнхэн мөн ингэж ёслон мэндчилдэг.
Хаант Орост зөв гарынхаа хоёр хуруу буюу долоовор, дунд хурууг чамархайндаа хүргэн мэндчилдэг байсан юм. Малгайгаа авахын тулд хоёр хуруугаа (долоовор болон дунд хуруу)малгайныхаа хүрээний дээр тавьж, харин эрхий хуруугаараа дороос нь барьдаг байснаар үүнийг тайлбарлаж болно.
Польшийн зэвсэгт хүчинд одоо болтол энэ уламжлал хэвээр үлдсэн юм. 1944 оны долдугаар сарын 23-наас германы армийн зэвсэгт хүчний бүх гарнизон, ангид бүх тушаалын цэргийнхний мэндчилгээг гараа урагшаа тэгш өргөдөг намынмэндчилгээгээр сольжээ. Үүнээс өмнө намын мэндчилгээгСС-ын ангиуд болон намын байгууллагуудад л хэрэглэж байсан байна.
Мөн цэргийн ёслогоотой холбоотой элдвийн сонин хачнаас дурдвал өнгөрсөн намар АНУ-ын ерөнхийлөгч Обама Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий Ассамөлейн чуулганы хуралдаанд оролцохоор ирж, ерөнхийлөгчийн нисдэг тэрэгнээс буухдаа, түүнийг угтсан тэнгисийн явган цэргүүдийн мэндчилгээний хариуд кофетэй аяга барьсан гараараа ёслосон байдаг.
Энэ нь түүнийг асар их шүүмжлэлээр булж, цэргийн зүтгэлтнүүд бухимдахад хүргэж байв. Үүнтэй адил явдал өмнөх ерөнхийлөгч бага Бушийг ч тойрсонгүй. 2002 онд АНУ-ын ерөнхийлөгч бага Жорж Буш мөн л тэнгисийн явган цэргийнхэнтэй гартаа нохойгоо тэвэрчихсэн “мэндчилж байжээ”.
Дараа нь түүний эсрэг сонгуулийн пи ар-т энэ явдал нь томоохон нөлөө үзүүлсэн гэж ажиглагчид тооцдог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ