Х.Болорчулуун: Буруутай этгээдийг яаралтай олж илрүүлэх хэрэгтэй

Өнгөрсөн аравдугаар сарын 23-ны шөнөөс эхлэн УИХ-ын зарим гишүүний гар утасны дугаараас эзэмшигч нь өөрөө явуулж буй мэтээр санал асуусан, өдөөн турхирсан мессежийг олон мянган иргэн рүү нэгэн зэрэг илгээсэн юм.

Өнөөдөр болсон Бие даагчдын мэдээллийн цагаар Х.Болорчулуун гишүүн дээрх асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд асуулга тавьж буй бөгөөд буруутай этгээдийг яаралтай олж илрүүлэхэд давхар хяналт тавьж ажиллахыг шаардсан байна. Тухайн өдөр 20 гаруй гишүүний дугаарыг ашиглан иргэд рүү мессеж илгээгдсэний нэг нь Х.Болорчулуун гишүүн аж.

Тэрээр хэлэхдээ “Өмнө нь утас тагнаж чагнасан тухай яригддаг байсан бол дугаараас нь мессеж бичдэг гэмт үйлдлүүд гарах боллоо. Олон түмний санааг зовоогоод зогсохгүй Монгол төрийн дархлаа, үүрэн телефоны операторуудын нууцлал ямар түвшиндбайгааг харуулж байна.

Мобиком, Юнител компаниуд бид буруугүй гэж мэдэгдсэн. Гэтэл гишүүдийн сонгогдсон тойргийнх нь иргэдийн утсыг олж мессеж явуулсан нь анхаарал татаж байна. Миний дугаараас л гэхэд Дорнод аймаг, зүүн хязгаарынхан, тэр дундаа Халхгол сумын иргэд рүү маш олон тооны мессеж явуулсан байсан. Тэгэхээр тэнд байгаа Мобиком, Юнителийн хэрэглэгчдийн нууц задарч байна гэсэн үг.

Энэ хэргийн ард төрийн өндөр албан тушаалтан байна гэж ТЕГ мэдээлсэн. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтан байх тусмаа ноцтой юм. Хууль хяналтын байгууллагууд эрх мэдэлтэй, мөнгөтөй нэгний өмнө хүчгүйдэж, энэ хэрэг чимээгүй өнгөрч мэдэхээр болоод байна.

Хэрэв чимээгүй орхивол байдал улам газар авч, хэн дуртай нь ийм үйлдэл хийгээд зүгээр өнгөрдөг юм байна гэсэн буруу жишиг тогтоно. Түүнчлэн төрийн үйл ажиллагаа хэвийнявагдахад саад учруулж, элдэв завхралууд үүснэ. Жишээлбэлсонгуульд нэр дэвшигч нэрээ татлаа ч гэх юм уу, эсвэл бусдын нэрийн өмнөөс санаатайгаар гүтгэлэг тараах зэвсэг болохыг ч үгүйсгэхгүй юм. Иймээс энэ хэргийг яаралтай илрүүлэхэд УИХ өөрөө давхар хяналт тавьж ажиллах хэрэгтэй байна” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ