ОХУ-тай хамтран мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн талаар сургалтыг зохион байгуулж байна

Оросын Холбооны Улсын мансууруулах бодисны эргэлтэндхяналт тавих холбооны албанаас " Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэйтэмцэх ажиллагаа" сэдэвт сургалт зохион байгуулж байна.

Сургалтыг ОХУ-ын мансууруулах бодисыг хянах Холбооны албаны мэргэжил дээшлүүлэх Алс Дорнодын институтын 2-р тэнхимийн ахлах багш, цагдаагийн хурандаа А.А Зарубин,1-р тэнхимийн ахлах багш, цагдаагийн дэд хурандаа Д.А.Воробей,Хар тамхины эргэлтэнд хяналт тавих албаны "А" хэлтсийн 3-р тасгийн дарга, цагдаагийн хурандаа А.А.Галкиннар мэргэжлийн сургалт явуулах юм.

Алба хаагч нарт "Гүйцэтгэх ажлын мөн чанар, түүний зорилго, зарчим ба хуулийн үндэс", "Хар тамхи, мансууруулах бодисын хуульбус эргэлттэй" холбоотойгэмт хэргийг илрүүлэх аргачлал", " Гэмтхэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг байцаах тактик, арга" зэрэг мэргэжлийн хичээлүүдийг заах юм.

Сургалтанд Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 80 гаруй алба хаагч нар оролцож байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ