ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийн гомдлыг хэлэлцэнэ

Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийг Засгийн газраас өнгөрөгч наймдугаар сард халах шийдвэр гаргасан. Тэгвэл Б.Билэгт өөрийг нь үндэслэлгүй халсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм. Уг гомдлыг өнөөдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцэнэ. Хуралд шүүгчээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл оролцохоор болжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ