Золбин нохойноос гаралтай халдварт өвчин нэмэгдэх болжээ

Гэр хороолол болон хотын төвөөр золбин нохойн тоо олширч, хүүхэд өндөр настнуудыг хазаж, гэмтээх явдал ихсэж байгаа нь асуудал дагуулж байна.

Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй гэрийн тэжээвэр нохой 210 мянга, золбин нохой 300 мянга гаруй, нийт 500 гаруй мянга байдаг байна.


Өдөрт дунджаар 10 гаруй хүүхэд өндөр настан нохойд хазуулж бэртэл авдаг байна. Өнгөрсөн жил 21 хүн золбин нохойд хазуулж амиа алдах шахсан байна. Түүнчлэх золбин нохойноос гаралтай халдварт өвчин эмгэгээр өвчлөх тоо нэмэгдэх болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ