Мянгат малчин 6.3 жилийн ял сонслоо

Төв аймгийн Улаанцайдам сумын мянгат малчин Ц нь бусадтай бүлэглэн сумынхаа малчны малыг хулгайлж, нядалсан хэрэг гарсан бөгөөд өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт сум дундын шүүхээр тус хэргийг тасалжээ.
Анхан шатны шүүхээс Ц, М, Б нарт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасныг үндэслэн чанга дэглэмтэй хорих ангид 6.3 жил ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна.
Шүүгдэгч Ц, М, Б нар нь иргэдийн олон тооны малыг удаа дараагийн үйлдлээр хулгайлж нядалсан нь хэргийн мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ