Болгоомжгүй байдлаас үүдэн түймэр гарчээ

Энэ сарын 10-ны өдөр Дархан-уул аймгийн Орхон сумын Баян өлзийт багийн нутаг “Улаан хошуу” гэх газар хээрийн түймэр гарчээ.
Түймрийг тус сумын иргэд шуурхай ажиллаж унтраасан байна. Тус багийн малчин Б хонио хариулж явахдаа татсан тамхины ишээ унтраалгүй хаяснаас үүдэн түймэр гарсан болохыг тус сумын Цагдаагын хэсгийн төлөөлөгч нар газар дээр нь шалган тогтоосон байна.
Түймрийн улмаас 10 га орчим талбай шатжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ