Гурван цахим тоглоомын газрыг хаажээ

Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цахим тоглоомын газруудад хяналт, шаардлага тавих зорилгоор шалгалт хийжээ.
Шалгалтаар 1,2,3-р нутаг дэвсгэрт интернэт кафе, цахим тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 11 аж ахуй нэгж, иргэнийг шалгасан байна.
Үүнээс зохих зөвшөөрөл, шаардлага хангаагүй гурван цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоож, мөн гурван газарт албан шаардлага өгч ажиллажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ