Албадан саатуулах байранд амиа алджээ

Энэ сарын эхээр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байранд байрлах Албадан саатуулах төвд 46 настай иргэн амиа алджээ. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр түүний биед ямар нэгэн гэмтэл шарх илрээгүй гэнэ. Цагдаагийн албаны тухай хуулиар Эрүүлжүүлэх байрыг ЭМЯ-ны мэдэлд шилжүүлж, ар гэртээ агсам тавьсан, гудамж талбайд танхайрсан согтуу хүмүүсийг цагдаагийн байгууллагын Албадан саатуулах байранд хонуулаад эрүүлжүүлж, улмаар хэрэг бүртгэлт явуулж арга хэмжээ авдаг болоод багагүй хугадаа өнгөрч байгаа юм. Амиа алдсан шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ