Б.Билэгт шүүгчээсээ татгалзлаа

Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, Бригадын генерал Б.Билэгтийн гомдлыг Дүүргийг Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хэлэлцэж байна. Хурлаар Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх юм. Хурал 08.00 цагт эхэлсэн бөгөөд шүүгчээр Б.Цолмонгэрэл оролцож байна. Харин хурлын явцад Б.Билэгтийн өмгөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлт гаргажээ. Хүсэлтийг хүлээн авах эсэхийг яг одоо хэлэлцэж байна. Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Харин энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэн Б.Билэгт шүүхэд гомдол гаргаад байсан юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ