Жирэмсэн эхчүүд хяналтад орохдоо рентгенд үзүүлэх шаардлагагүй

Жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн хяналтад орохдоо цээжээ рентген туяанд харуулах шаардлагатай байдаг. Тэгвэл өнгөрсөн сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал үүнийг шаардлагагүй хэмээн үзэн тушаал гаргажээ.

Учир нь рентген туяа маш их хор цацруулж байдаг бөгөөд эхийн хэвлийд ямар нэгэн хамгаалалт зүүхгүйгээр, ургийг цацрагаар хордуулж байдаг байна.

1-3 сартай урагийн өсөлтөнд цацрагийн нөлөө өөрчлөлт оруулж, төрөх үед ч ямар нэгэн байдлаар сөрөг үр дагавар үзүүлдэг гэнэ.

Тиймээс энэ сараас уг тушаалыг орон даяар мөрдөж эхэлсэн бөгөөд эхчүүд эмчийн хяналтад орохдоо рентгенд үзүүлэх шаардлагагүй боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ