Хятад иргэд Монгол эмэгтэйн толгойг шилээр цохиж хагалжээ

Замын хөдөлгөөнд оролцож байсан Хятад иргэд Монгол залуусыг бүлэглэн зодсон хэрэг энэ сарын 9-ний өдөр гарсан байна. Уг хэрэг 3,4-р хорооллоос уруудан Модны хоёрын замд болсон бөгөөд Монгол залуус зогсоолд түр зогсох үед ард нь явсан Приус маркийн машин байн байн сигналдсан байна.

Уг машинд байсан Хятадууд хажуугаар нь зөрөхдөө цонхоо нээн хашгичиж эхэлсэн аж.

Улмаар иргэд хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд Хятад иргэд машинд байсан Монгол эмэгтэй эрэгтэй хоёрыг машинаас нь чирч буулган зодож эхэлжээ. Тэд эмэгтэйн толгойг шилээр цохиж хагалсан байна.

Энэ үеэр цагдаа нар ирсэн бөгөөд хятад иргэд цагдаа нарыг ч мөн хэл амаар доромжилсон гэнэ. Хятад иргэдийн зүгээс хохирогчдыг “Та нар өргөдлөө татаж авахгүй бол ална, амь настай чинь ярина” гэх мэтээр сүрдүүлсэн аж.

Зодуулсан монгол иргэдийн хувьд цагдаа болон шүүх эмнэлгийн байгууллагад хандаад байгаа аж. Хэргийг одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ