Уушгины хатгалгаагийн өвчлөл, эндэгдэл харьцангуй өндөр байна

“Уушгины хатгалгаатай тэмцэх дэлхийн өдөр"-ийг ДЭМБ-ын байгууллагын санаачлагаар 2009 оноос эхлэн дэлхий даяар жил бүрийн 11 дүгээр сарын 12-ны өдөр тэмдэглэж эхэлсэн билээ.

Манай улсад хөгжиж буй бусад орнуудын адилаар уушгины хатгалгаагийн өвчлөл, эндэгдэл харьцангуй өндөр байсаар байна. ДЭМБ-ын урьдчилсан тооцоолсноор 2009 онд 5 хүртэлх насны хүүхдийн дунд пневмоноор үүсгэгдсэн уушгины хатгаагийн 3,212 тохиолдол, менингитийн 25 тохиолдол, бусад инвазив өвчний 147 тохиолдол бүртгэгдсэн байна.

Бага насны хүүхдийн өвчлөл, эндэглийг бууруулах хамгийн үр дүн, үр ашигтай аргын нэг нь пневмонийн эсрэг вакцинаар дархлаажуулах явдал юм.Монгол улс 2016 оноос эхлэн уушгины хатгаа өвчний эсрэг пневмонийн эсрэг 13 цэнт вакцинаар бага насны хүүхдүүдийг дархлаажуулж, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилго тавин ажиллаж байна.

Уушгины хатгалгаа өвчин нь хөгжиж буй орнуудад хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан болдог байна. Энэ өвчний улмаас дэлхий дээр 20 секунд тутам нэг хүүхэд буюу өдөр бүр 4300 хүүхэд, жил бүр 1.5 сая орчим хүүхэд амь насаа алддаг гэсэн тоо баримт байдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ