Хилчид хилийн зөрчлийг илрүүлжээ

Дорнод аймаг дахь Мэнэнгийн хилийн хариуцсан хэсгээр БНХАУ-ын талаас явганаар нэг хүн улсын хил зөрчснийг хилчид илрүүлэв. Шалгалтаар уг этгээд нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн иргэн болох нь тогтоогджээ. Түүнийг хилийн уулзалтаар хүлээлгэн өгсөн байна.

Дорноговь аймаг дахь Сулинхээрийн хилийн хариуцсан хэсгээр хилээс 3 км зайд ан хийх зорилгоор явж байсан мотоцикль уналгатай дөрвөн иргэнийг хилчид саатуулсан байна. Эдгээр хүмүүст захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу шийтгэвэр оногдуулжээ .

Увс, Дорнод, Дорноговь аймгуудын хилийн хариуцсан хэсгээр арваннэгдүгээр сарын 04-06-ны өдрүүдэд хоёр удаагийн 22 тооны үхэр, нэг удаагийн 29 тооны адуу бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид илрүүлсэн байна. Эдгээр малыг хилчид эздэд нь хүлээлгэн өгснөөр ард иргэдэд учирч болох 50 орчим сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чадлаа.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ