Үйлчилгээний газрууд тамхи татах тусгай өрөө гаргасан зөрчил илэрчээ

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийжээ.

Уг шалгалтаар хэд хэдэн зөрчлүүд илэрсэн байна.

Тухайлбал, үйлчилгээний газрууд тамхи татах тусгай өрөө гаргасан, сургууль цэцэрлэгээс 500 метр зайд тамхи борлуулсан, дэлгүүрийн лангуун доороос нууцаар болон гудамж дагуу иргэд гар дээрээс тамхи ширхэглэж худалдах, хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй дүнсэн тамхи зарсан гэх мэт зөрчлүүд илэрчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ