131 дүгээр ангийн алба хаагч амиа хорложээ

Энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр Ховдын Булган дахь 131 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаагч А гэгч цэрэг амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Алба хаагч А нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын есдүгээр баг буюу Цагааннуур багаас цэргийн албанд татагдсан байжээ. Энэ оны эхний ээлжээр цэрэгт татагдан ирсэн, дэд түрүүч цолтой алба хааж байсан байна. Тухайн өдөр хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байхдаа ойролцоох модноос өөрийгөө боомилсон байжээ. Хэргийн газарт Хил хамгаалах газраас дотоод хяналтын багаа ажиллуулсан бөгөөд гадны нөлөө, дарамт шахалт байгаагүйг тогтоожээ. Гэхдээ хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ